|

Үндэсний портал GoGo.mn хэрэглэгч Та бүхэндээ GoGo Найзууд шинэ үйлчилгээгээ танилцуулж байна.
Мэдээллийн даяарчлагдсан эрин зуун дахь интернэтийн идэвхтэй хэрэглэгч Та GoGo.mn-ийн Найзуудын сүлжээнд нэгдсэнээр:
 |

Эх хэл дээрх зааврын дагуу өөрийн дурсамжтай, хөгжилтэй, адал явдалтай дэлхий даяар амьдран буй найз нөхөдтэйгээ нэгэн дор уулзана. Монголдоо, гадаадад ер нь хаана ч байсан, ойрдоо уулзсан, уулзаагүй, сураг тасраад удсан нэгэнтэйгээ, холбоо барьж тэдний өнөөдөр юу хийсэн, юу хийж байгаа гээд танд дуулгах гэсэн бүхий л сонин сайхныг нь олж мэдэж болно. |
 |

Зөвхөн өөрийн найз төдийгүй, найзын тань найз хэн болох, тэд юу сонирхож юу хийж байгааг нь мэдэрч, танилын хүрээгээ тэлнэ.
Танд таалагдсан хэн нэгэнд найз болох хүсэлтээ илгээж, амьдралд тохиох баярт мөч, анд нөхдийн шинэ холбоо үүснэ.
|
 |

Танд ангийнхандаа, ажлынхандаа үзүүлээгүй ховорхон зураг байгаа юу? Найзууд чинь угаалгаж амжилгүй устсан нандин зураг ганцхан таны зургийн цомогт хадгалагдаж байгаа юм биш биз? Хүнд үзүүлмээр байсан ч ганцхан ширхэг зургаа алдчих вий гэж айж байна уу? Тэгвэл түүнийгээ өөрийн ГОГО сүлжээндээ оруулаарай. Гайхан дуу алдаж, инээмсэглэн угтсаар хуучны анд чинь гараад ирэх вий.
Таны баярт, тэмдэглэлт, дурсамжит үйл явдлууд юу байна вэ? Мартагдашгүй цаг мөчөө найзуудтайгаа хуваалцахаар зургийн шинэ цомгоо үүсгээрэй.
|
 |

Өөрийн гэсэн бүрэн мэдээлэл агуулсан хуудастай бол. Чи юунд дуртай, ямар хөгжим сонсдог, ямар кино үзэх дуртай байдаг гээд тэр бүр хүмүүст хэлээд байдаггүй зүйлээ өөрийн хуудсандаа байрлуулаарай. Хэрвээ та ГОГО блогт нэгдсэн бол өөрийн блог хуудсаа ч энд нээх боломжтой юм шүү. Танаас олон зүйл шалгаалгүй хэрэгтэй мэдээллээ шинэхэн танилууд чинь Хувийн хуудаснаас чинь хүлээн авах болно. |
 |

GoGo Найзууд сүлжээг ашиглахдаа Та GoGo.mn-ийн ID-аа ашиглах тул GoGo.mn-д бүртгүүлж амжаагүй бол энд дарж гишүүнээр элсээрэй.
Мөн та GoGo Найзууд үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаарай.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ! |
|